
Алтны үнэ 2.3 хувиар өсөн, унци нь 1627.2 “ногоон”-той тэнцсэн бөгөөд энэ долоо хоногт ч алтны үнэ үргэлжилэн өснө хэмээн шинжээчид үзэж байна.
Дэлхийн алтны консулын мэдэгдсэнээр Төвбанкуудын алт худалдан авах хэмжээ сүүлийн тавин жил дэх дээд хэмжээндээ хүрч магадгүй байгаа гэнэ. Нью-Йоркийн “Comex” биржид наймдугаар сард нийлүүлэх алтны үнэ 8.50 ам.доллар буюу 0.5 хувиар өсөн унци нь 1628.1 ам.доллар болсон байна.
Маргааш “Их 20”-ийн удирдлагууд Европын өрийн хямралын талаар хэлэлцэх нь тавааруудын үнэд нөлөөлж магадгүй аж.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ