М.Клозе, Хунтелаар нар гоолгүй

img

“Евро-2012”-ын урьдчилсан шатны тоглолтуудад хамгийн олон гоол оруулсан тоглогчид болох Голландын Клаас Ян Хунтелаар, Германы Мирослав Клозе нар одоогоор нэг ч гоол оруулж амжаагүй явна. Голландын хагас хамгаалагч урьдчилсан тоглолтуудад 12 гоол, Клозе 9 гоол оруулж тус тус өөрийн шигшээг “Евро-2012”-т шалгарахад ихээхэн хувь нэмэр оруулж, гялалзаж байсан юм. Гэтэл тэмцээн эхэлж, хэсгийн тоглолтууд өндөрлөх дөхөж байгаа энэ үед Хунтелаар нэг ч гоолгүй шигшээ багтайгаа нутаг буцаж, Клозе хэдийгээр тэмцээнийг үргэлжлүүлж байгаа ч одоогоор гоолгүй байна. Дэлхийн аваргын мэргэн буучаар тодорч байсан Мирослав Клозегийн үүргийг Германы шигшээгийн залуу тоглогчид амжилттай гүйцэтгэж байна. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ