Олон тооны судар хилээр гаргахыг завдав

img

Сүүлийн үед улсын хилээр хууль бусаар шашны эд зүйл гаргах гэсэн хэрэг удаа дараа гарсаар байна. Тухайлбал, сар хагасын өмнө ОХУ-ын иргэн Гармаева Татьяана гэгч их хэмжээний бурхан хилээр гаргахыг завдсан. Тэгвэл саяхан Буянт-Ухаа дахь  гаалийн улсын байцаагчид Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн нислэгээр 128 судар бусад эд зүйлсийг хууль бусаар, хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Үүний дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж холбогдох этгээдийг эд зүйлсийн хамт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүлээлгэн өгөөд байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ