“Эрүүл мэнд-эрхэм баян” хэлэлцүүлгийн хаалт болно

img

“Эрүүл мэнд-эрхэм баян” иргэдийн нээлттэй индэрийн хэлэлцүүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн өрнөж байгаа. Энэхүү хэлэлцүүлгийн хаалт өнөөдөр 16.00 цагаас Эрүүл мэндийня яамны Мэдээлэл сургалтын танхимд болно. Хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх Н.Баярсайхан удирдан явуулах аж. Эрүүл мэндийн сайд зөвлөхүүдтэй хамтран явуулж байгаа нийт есөн удаагийн эдгээр хэлэлцүүлгийн зорилго нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд эрдэмтэн мэргэд болон энгийн ард иргэдийн санал бодлыг сонсож, цаашдын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. Сайдын зөвлөх бүр өөрийн хариуцсан асуудлаар илтгэл бэлтгэн хэлэлцүүлж, оролцогчид санаа оноогоо солилцсоны дараа дэвшүүлэн гаргасан тодорхой саналуудыг бодит ажил болгон хийж, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж байшаа аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ