
Израйлийн энгийн иргэн болон дор хаяж нэг цэрэг Египетийн өмнөд хил дээр болсон буудалцааны үеэр нас баржээ.
Израйлийн цэргийн албаны мэдээлснээр өргөн хилийг хамгаалах хамгаалалтын хашаа бариж байсан барилгын ажилчид руу зэвсэгтэй хүмүүс дайрсан байна. Хоёр ажилтан шархдаж, нэг нь шархаа даалгүй амь алджээ. Зэвсэгт халдагчид Синайн хойгоос өмнөд израйль руу нэвтэрсэн бололтой юм.
Израйлийн албаны хэлж буйгаар дор хаяж гурван зэвсэгт дээрэмчид гал нээж, тэсрэх бодис дэлбэлжээ.
“Террорист бүлгийнхэн гал нээж, магадгүй танк сөнөөх пуужинг хил хамгаалах хашаа барьж байсан хэсэг рүү хөөргөсөн байж болзошгүй” хэмээн Израйлийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Йоав Мордехай армийн радиогоор ярисан юм.
“Хэрэг болсон газар цэргүүд ирж, нэг алан хядагчийг хөнөөсөн” гэв. Түүний хэлснээр гол бай нь хамгаалалтын хашааг барьж байсан ажилчид байсан бөгөөд, тухайн бүс нээлттэй задгай болсон учир өөр цэргүүд байгаа эсэхийг шалгаж байгаа аж.
Ц. Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ