
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалтын албанд өнгөрсөн долоо хоногт 551 хүн хандаж үйлчлүүлсэнээс БЗДХ-тай 60 хүн оношлогдож, эмчилгээнд оржээ.
Мөн ХДХВ-ын халдварын110 дахь тохиолдол илэрч, онош нь батлагдсан байна.
Шинээр илэрсэн хүн нь 25-29 насны эрэгтэй, эрхэлсэн ажилгүй. Одоогоор биеийн байдал нь хэвийн, ХДХВ-ын халдвар тээгч үе шатандаа байгаа бөгөөд эмнэлгийн хяналтад орж, тандалт судалгаа хийгдэж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ