
Албаныхны мэдээлснээр Йемений армийн командлагч тус улсын өмнөд хэсэгт амиа золиослогчийн халдлагад өртөж нас барсан байна.
Йемен улс Аль Каида террорист бүлэглэлийн цэргүүдтэй хүнд ширүүн тулаан хийж байгаа бөгөөд Засгийн газрын цэргүүд улсын өмнөд хэсгийг эзлээд байгаа юм.
Сүүлийн хугацаанд Йемений арми өмнөд муж болох Абьян дах хэд хэдэн түшиц баазуудаа эргүүлэн авч чаджээ.
Гэрчүүдийн хэлж байгаагаар хошууч генерал Салем Али Катан тэсрэх бодистой бүс зүүсэн амиа золиослогч түүний машиныг чиглэн ирж яах ийхийн зуургүй дэлбэрэлт болжээ.
Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч тун удалгүй нас баржээ. Дэлбэрэлтийн улмаас 12 хүн шархадсан байна.
Халдлагын талаар нарийн мэдээлэл гараагүй байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ