Вакциныг буруу тээвэрлэжээ

img

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтаас хийсэн шалгалтаар “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль, аймгийн Засаг даргын А/269 тоот захирамжийн хэрэгжилтийг тус тус шалган үнэлэлт, дүгнэлт өгч илэрсэн зөрчлийг арилгуулах, салбарын хууль тогтоомж, аймгийн Засаг даргын захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, холбогдох санал дүгнэлтийг гаргах зорилготой явуулсан аж. Дорнод аймгийн хэмжээнд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад 1373.9 мянган толгой малыг хоёр давтан тарилтаар хамруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ ажлын хүрээнд нэгдүгээр ээлжийн тарилгад шаардагдах ОХУ-д үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх 2691 тун вакциныг Улаанбаатар хотоос аймагт хүргүүлжээ. Вакцины тээвэрлэлт, хадгалалтад хийсэн хяналт шалгалтаар тээвэрлэлтийн явцад 12.6 тун вакцин хагарсан байсныг илрүүлсэн байна. Мөн хөргүүргүй машинаар тээвэрлэсэн зэрэг зөрчлүүдийг олж тогтоосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ