
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон Оросын ерөнхийлөгч Владимир Путин нар Сирид болоод байгаа хүчирхийллийг яаралтай зогсоох тухай хэлэлцлээ.
Путин эргэн ерөнхийлөгч болсны дараах эхний уулзалтын дараа гарсан хамтарсан мэдэгдэлд хоёр тал аль аль нь Сири улс өөрсдийн ирээдүйг өөрсдөө тодорхойлох хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа юм.
Сири дэх мөргөлдөөнийг зохицуулах АНУ-ын дэмжлэгтэй НҮБ-ийн төсөлд Орос болон Хятад улсууд хоёр ч удаа саад учруулж байсан.
Хоёр цагийн уулзалтын дараа, Обама болон Путин нар “НҮБ, Кофи Аннан гэх зэрэг сонирхсон бүх олон улсын хүчнүүд”-тэй Сирийн хямралыг шийдэх шийдлийг хайн, хамтран ажиллахаа амласан байна.
Путин хэлэхдээ Сирийн асуудлаар хоёр улс олон зүйл дээр ижил саналтай байгаа гэнэ. “Сирийн ард түмэнд өөрсдийн хувь заяаг ардчилсан, бие даасан байдлаар сонгох боломж байх хэрэгтэй гэдэг үзэл дээр бид санал нэгдэж байгаа” гэлээ.
Ц. Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ