Тогтвортой хөгжлийн талаархи НҮБ-ын хурал эхлэх гэж байна

img

НҮБ-аас зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн хурал энэ сарын 20-22-нд Бразилийн Рио де Жанейро хотод болох гэж байгаа. Уг хурлаар дэлхийн удирдагчид, засгийн газрын гишүүд, хувийн сектор, ТББ болон бусад байгууллагын мянга мянган оролцогчид цуглаж, ядуурал, нийгмийн эрх тэгш байдал, байгаль орчны асуудал зэргийг хэлэлцдэг юм. Долоон асуудлын хүрээнд энэ удаагийн хурлын хэлэлцүүлгийг явуулахаар бэлдэж байна. Эдгээр нь сайн ажлын байр, эрчим хүч, тогтвортой хотууд, хүнсний аюулгүй байдал болон тогтвортой хөдөө аж ахуй, ус, далай болон гамшгийн бэлэн байдал зэрэг асуудлууд аж. Хурал болохоос хоёр хоногийн өмнө буюу даваа гаригт Рио де Жанейро хотын гудамжаар олон тооны хүмүүс жагсаж, дэлхийн удирдагчдаас юу хүлээж байгаагаа тодрууллаа. Мянга мянган эмэгтэйчүүд Орчин цагийн музейн гадаа жагсжээ. Тэд хүйсийн тэгш эрх, үр хөндөлтийг хуульчлах, залуу эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг сайжруулах, эмэгтэйчүүдийн эсрэг гардаг доромжлол хүчирхийлэл зэргийг зогсоохыг шаардсан байна. Ц. Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ