Хэрцгий гэмт хэрэгтэнг Канадад хүлээлгэн өглөө

img

Найз охиноо мөчилөн хөнөөсөн хэргээр сэжиглэгдэж байгаа канадын порно жүжигчнийг Германаас Канад улсад шилжүүлэн өгчээ. 29 настай Лука Магнотта хятадын их сургуулийн оюутан Жун Лиг хөнөөж, мөчүүдийг нь шуудангаар явуулсан хэргээр баривчлагдсан юм. Канадын Хууль зүйн сайд Роб Николсон Магноттаг ялыг нь эдлүүлэхээр канадын цэргийн онгоцоор эх оронд нь авчирсныг хэлсэн. Магноттаг энэ сарын 4-нд Берлинд баривчлан саатуулсан байна. Цогцсыг доромжилсон, ерөнхий сайдыг сүрдүүлсэн,шуудангийн системийг “ёс суртахуунгүй, жигшүүртэй” зүйл тээвэрлэхэд ашигласан зэргээр гэмт хэргийн маш хүнд зэрэглэлээр түүнийг эрэн сурвалжилж байсан аж. “Бид ажлын үр дүнд баяртай байна. Гэхдээ мөрдөн байцаалт дуусаагүй байгаа. Биеийн нэг хэсэг буюу толгой нь олдоогүй байна” хэмээн Монтреал хотын цагдаагийн дарга Иан Лафренир хэлжээ. Түүний шүүх хурал мягмар гаригт болох гэнэ. Ц. Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ