
Улаанбаатар хотын ерөнхий менежер “Барилгын түр хашааны өнгө үзэмжийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийн удирдамж”-ийг баталсан. Үүнмй дагуу дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын алба хамтран 30 аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийжээ. Шалгалтын үеэр 115-р сургуулийн баруун талд байрлах барилга эхлээгүй модон хашаа болон Энхтайвны гүүрний зүүн талд байрлах “Хурд” ХХК-ийн барьж байгаа барилга, I хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин Холдинг” компани, "Би Ди Ди" ХХК , “Жигүүр гранд” ХХК-иуд барилгын түр хашааг шинэчлэх албан даалгаврын хэрэгжилтийг удаа дараа хангаагүй байсан тул эдгээр компанийн хашааг албадан буулгасан байна.
Түүнчлэн хяналт шалгалтын явцад зөрчил гаргасан “Өндөр буянт”, “Болор аграмба”, “Мандах дизайн”, “Халиун төгөл”, “Жигүүр гранд “Хурд”, “Орчлон, “Собд трейд” ХХК-иуд, Зайсан соёл амралтын цогцолбор төвд улсын байцаагчийн зөрчил арилгах хугацаатай албан шаардлага хүргүүлж, 1122800 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ