
Монгол орны аялал жуулчлалын салбарыг дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх, аялал жуулчлалын улирлыг уртасгах, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын аялал жуулчлалын холбоо (МАЖХ) төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаа.
Үүний хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МАЖХ-ны хооронд өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу энэ сарын 7-10-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо болсон "KOTFA-2012" олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцжээ. Үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлөн “Чингисийн тоонот” ХХК, Сөүл дэх МИАТ-ын төлөөлөгчийн газраас хамтран оролцож компаниудын сурталчилгаа, БОАЖЯ-наас гаргасан танилцуулга ном, цомгийн үзэгчдэд хүргэсэн байна.
Тус үзэсгэлэнд нийт 500 стэнд оролцсоноос тус үзэсгэлэнгийн “Шилдэг маркетингтэй стэнд”-ээр Монголын оролцогчид шалгарсан бөгөөд Солонгосын "The Daily Focus" сониноос Монгол орны аялал жуулчлалын сэдвээр ярилцлага авчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ