CNN-д Монголын тухай мэдээлэл нийтлэгджээ

img

АНУ Тиранозаурусын ясыг Монголд эргүүлэн өгөхөөр хичээнэ Монголын говиос олдсон Тираннозавр Батаарын ясыг хууль бусаар АНУ-д аваачсан хэмээн даваа гаригт болсон Америкийн Хууль зүйн хороо, Цагаачлал болон Гаалийн албаны хамтарсан уулзалтан дээр мэдэгдсэн байна. “Энэхүү динозаврын яс нь Монголын ард түмний хувьд түүх соёлын онцгой ач холбогдолтой бөгөөд Монголын балар эртний түүхийн сэжим болох юм” гэж Нью- Йорк хотын өмнөд дүүргийн өмгөөлөгч Прийт Бхарара хэлсэн юм. Тиранозаурус Батаарын ясыг 2010 оны гуравдугаар сард  Их Британаас АНУ-д авчирсан. Хилээр нэвтрүүлэхдээ хил давуулагчид олдворын  өртгийг 15,000 ам.доллар гэж бүртгүүлсэн бол дуудлага худалдаанд 950,000 - 1.5 сая ам.доллар гэсэн байжээ. Нэмж хэлэхэд  динозаврын ясны уугуул нутгийг Их Британи гэж бүртгүүлсэн байв. Харин энэ яс нь зөвхөн Монголоос л олддог. Хэдийгээр Техас мужийн шүүхээс олдворыг худалдаалж, дамжуулах зэргийг хориглосон боловч дуудлага худалдаанд 1 сая ам.доллараас өндөр үнээр зарагджээ. Палентеологчдийн тогтоосноор олдворыг Монголын говиос 1995 – 2005 оны хооронд малтаж гаргасан байна. Шүүхийн баримтад бичсэнээр олдвор одоогоор Нью-Йорк дахь Кадоган Тейт Урлагийн төвд байгаа. Гэвч одоохондоо Кадоган Тейт тайлбар хийгээгүй байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ