
УДБЭТ-ын уран бүтээлчид ирэх ням гаригт үндэсний бүжгэн жүжиг “Үйлийн гурван толгой”-г тоглох гэж байна. Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт уг жүжгийн хөгжмийг Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Мэнд-Амар, цомнолыг хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Б.Жамьяндагва Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолын анхны эхэд тулгуурлан бичжээ.
1934 онд "Учиртай гурван толгой” жүжгийг анх Улсын Төв театрт тоглохдоо ардын харилцаа дууг үндэслэн аялгуут жүжиг хэлбэрээр тогложээ. Д.Нацагдорж зохиолдоо “Гантөмөр”, “Жийжүү хот”, “Гоолингоо”, “Хулсан ташуур”, “Гунан хар” зэрэг 10 гаруй дуунуудыг нэр заасны дагуу мөн жүжигт уг дуунуудыг оруулсан байдаг. Театрын найруулагч Д.Намдаг Юндэнд “Гантөмөр”, Нансалмаад “Цэнхэрлэн харагдах”, Балганд “Гунан хар”, Хоролмаад “Юндэн Гөөгөө” аялгууг оноосон нь гол дүрүүдийг өөр өөр аялгуу, хэмнэл бүхий бадагчилсан дуугаар тодруулга хийсэн байдаг юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ