Adidas брэндийн пүүз арьсны үзэл гаргав уу?

img

Adidas  брэндээс шинээр гаргаж буй пүүз арьс өнгөний үзэл агуулсан хэмээн фенүүдийнхээ дургүйг хүргэв бололтой. “Дөнгө”-тэй энэхүү гутлыг Нью-Йоркийн дуулиант загвар зохион бүтээгч Жереми Скотт бүтээсэн бөгөөд шагайндаа улбар шар өнгийн гавтай. Уг пүүз нь 350 ам. долларын үнэтэй бөгөөд наймдугаар сард худалдаанд гарна. Adidas брэнд өөрийн фейсбүүк хуудсан дээр зургийг нь тавьсан боловч боолчлол, хоригдлыг дүрсэлж байна хэмээн дургүйцэх хүмүүс олон байжээ. Фейсбүүкт тавигдсан даруйдаа 36000 лайк цуглуулсан боловч сэтгэгдлүүдийн ихэнх нь ууртай, бухимдсан өгүүлбэрүүд байжээ. Хэдий зарим хэрэглэгчид бүтээлч санаа байна, уг гутлаар доромжилсон санаа агуулаагүй байх гэж байсан ч, үзэмжний хувьд муухай гэсэн үнэлгээ өгч байжээ. Ц. Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ