Авлигын эсрэг тэмцсэн шилдэг байгууллага шалгаруулна
Монголын 160 компани ДЭЗФ-ын /Дэлхийн Эдийн Засгийн Форум/ Авилгын эсрэг түншлэл /PACI–Partnering Against Corruption Initiative/-д өөрсдийн санаачлагаар нэгдсэн билээ. Дэлхийн нэр хүнд бүхий томоохон сүлжээнд нэгдэн Авилгатай тэмцэх тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажиллаж авилгыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж буй компаниудад Батламж гардуулах, “ДЭЗФ-ын Авилгын эсрэг түншлэлд нэгдсэн байгууллага” гэсэн лого хэрэглэх эрх олгох ёслолын арга хэмжээ ирэх пүрэв гарагт Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд болно. Тус арга хэмжээнд ДЭЗФ-ын дэд захирал, ДЭЗФ-ын Уул уурхай, металлын газрын дарга Ноён Мишээл Тост болон PACI-Монгол сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүд оролцох ажээ. У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ