Инновацийн уралдааныг гадны экспертүүд шүүж байна

img

Байгаль орчинд ээлтэй бизнест залуусыг уриалан дуудах зорилготой “Экопернер” арга хэмжээ өнөөдөр эхэлж байна. Уг арга хэмжээ “Planet first” уриан дор явагдаж байгаа бөгөөд энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх ажээ. Энэ хүрээнд өнөөдөр 10:00 цагт Төрийн ордонд “Экопренер” арга хэмжээний нээлт, экологийн хариуцлагын талаархи хэлэлцүүлэг эхлээд байна. “Экопренер” уралдаанд ОХУ, БНХАУ, Колумби, Тайвань, Энэтхэг, Буркино Фасо, Индонези, Аргентин, АНУ зэрэг 22 орны 26 багийн 16-35 насны оюутан залуус оролцож байгаа аж. Уралдааныг шүүхээр бизнесний овсгоо самбаа, инновацийн чиглэлээр ажилладаг экспертүүд ирээд байгаа юм байна. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ