
80-аад онд нэрд гарч байсан дуучин Паула Абдул алдарт “American Idol” шоуны шүүгч болж шоу бизнест эргэн ирж байсан билээ. Тэгвэл тэрээр өнөөдөр 50 нас хүрч байна.
Өсвөр насандаа анх Лос Анжелосын Lakers багийн хөгжөөн дэмжигч охин байхдаа алдарт Жексоны гэр бүлийн нүдэнд тусч,
Victory цомогт орсон “Torture” дууны кпипийн бүжгийг дэглэжээ. Жанет, Майкл нарын аль нь ч тэр клипнд гардаггүй ч Паула тэдний гэр бүлийн найз болж, 1984 оны аялан тоглолтонд нь хамтран ажилласан байна.
Харин 1986 онд Жанет, Жексоны
“Nasty “ дууны клипний бүжгийг зохиож, өөрөө ч тогложээ.
Мөн түүний амрагууд дунд олны танил эрхмүүд их олон байдаг байна. Бидний мэдэх “Матрикс” киноны Киану Ривз, жүжигчин Арсенио Холл нарыг дурдаж болох юм.
Ц. Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ