Иргэний үнэмлэхийн лавлагааг үргэлжлүүлэн олгож байна

img

Иргэний үнэмлэхний лавлагааг 6 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгосныг "Монгол Улсын Иргэний үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлага чиглэлээр хангах ажлын хэсэг" хуралдан, дахин олгохоор шийдвэрлэжээ. Иргэний үнэмлэхний лавлагаа өгөхийг зогсоосноос хойш иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэд банк санхүүгийн болон даатгал, халамжийн байгууллага бусад төрийн захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх боломжгүй болсон юм. Иймд зургадугаар сарын 1-нээс хойш үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд лавлагааг улсын бүртгэлийн байгууллагаас үргэлжлүүлэн олгох эсэх асуудлыг “Монгол Улсын Иргэний үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлага чиглэлээр хангах ажлын хэсэг”-ийн энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцсэн байна. Уг хурлаас лавлагааг үргэлжлүүлэн олгох чиглэл өгсөн тул УБЕГ-аас лавлагааг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн олгож эхэлжээ. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ