
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өчигдөр нийслэлийн хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчсөн жолооч нарын тээврийн хэрэгслийн дугаарыг зарлаж байна. Энэ өдөр нийт 434 удаа хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцсон тохиолдол бүртгэгджээ. Уг тээврийн хэрэгслийн жолооч нараас 9303УБС гурав, 8660 УНС, 7384 УНС, 3995 УНЭ, 6813 УНМ, 1432 УНИ тус бүр хоёр удаа хурд хэтрүүлэн давхижээ.
Харин гэрэл дохио зөрчсөн 574 тохиолдол бүртгэгдсэн байна.
Дашрамд дуулгахад, Улаанбаатарын автозамын удирдлагын төвд бүртгэгдсэн дугаарууд Замын цагдаагийн газарт дүрс бичлэгийн хамт хүргэгддэг. Ингэснээр дүрэм зөрчсөн жолооч нарын автомашин жолоодох эрхийг хасах арга хэмжээ авдаг аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ