Ерөнхий прокурор айлчлал хийж байна
Монгол Улсын ерөнхий прокурор Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав тэргүүтэй Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид энэ сарын 15-ны өдрөөс ирэх долдугаар сарын 2-ны өдрийг хүртэл Бүгд найрамдах Турк улсад ажлын айлчлал хийж байна.
Уг айлчлалын хүрээнд тус улстай хамтран ажиллах тухай хэлэлцээрийг шинэчлэн батлах, монголын прокуроруудыг тухайн улсын хэлний сургалтад суралцуулах, эрүүгийн болон иргэний хэрэгт чиг хандлагыг тодорхойлох зэрэг асуудлыг шийдвэрлэх юм байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ