
Эмэгтэй хүний биеийн галбирыг гаргаж өгдөг корсет буюу бэлхүүсэвч нь 200 орчим жилийн түүхтэй аж.
Олны танил Бейонсе, Леди Гага, Мадонна, Майли Сайрус нарын одод тайзны гоёлоор корсетыг сонгох нь элбэг. Тэгвэл хатан хаан Викториагийн үеийн гол бэлэг тэмдэг болсон корсетыг орчин үед энгийн хүмүүс хэрэглэх нь ихэсчээ.
Өнгөрсөн жилээс корсетны борлуулалт 45% өссөн гэнэ. Дийлэнх худалдаа АНУ (40%), Их Британи (34%) болон Австрали (8.6%) улсуудад хийгдсэн байв.
Викториагийн үед баян чинээлэг эмэгтэйчүүд ихэнх нь хувцасныхаа дотуур корсет өмсдөг байжээ.
Харин 20-р зуунд биеийнхээ өөг дарах гэсэн хүсэлтэй, мөн доогуур зиндааны эмэгтэйчүүдийн (бие үнэлэгч г.м) хэрэглээ болж хувирсан байна. Гэхдээ одоо эдгээр ойлголт бараг л устсан гэхэд болно.
Дэлхийн нэгдүгээр дайны үед америкийн эмэгтэйчүүдийг корсет худалдан авахгүй байхыг шаардаж байлаа. Учир нь корсет хийдэг төмөр нь илүү хэрэгтэй байв. Энэ үеэс хөхний даруулга дэлгүүрийн лангуун дээр харагдаж эхлэх болсон аж.
Ц. Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ