Банкинд халдсан А.Бат-Ялалтын хэргийг хяналтад шилжүүлжээ

img

 Хаан банкны Налайх дүүрэг дахь салбарт урьдчилан бэлтгэсэн галт зэвсэгтэй нэвтэрч хүний амь бүрэлгэсэн А.Бат-Ялалтад холбогдох хэргийг мөрдөн байцаалт дуусч,  нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн. Уг хэргийг тун удахгүй шүүх рүү шилжүүлэх юм байна. Хэргийн талаар сануулбал  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат 26 настай А.Бат-Ялалт нь  урьдаас бэлтгэсэн байдлаар Хаан банкны Налайх дахь салбарыг сонгож улмаар хоёр хүн буудаж, хэргийн газраас зугтаасныг цагдаагийнхан саатуулсан билээ. Тэрбээр Нарантуул олон улсын худалдааны төвөөс Налайх руу такси хөлсөлж очиж банк руу дайран орж, хоёр хүнийг буудаж, шархдуулсан хэрэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон юм. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ