
Хүүхдийнх шиг цайлган төрх болон хайрын дуунуудаараа олон шүтэн бишрэгчтэй болсон канадын залуу поп од Жастин Бибер “Believe” нэртэй шинэ албум болон насанд хүрсэн дүр төрхтэйгээр эргэн ирлээ.
Өнөөдөр худалдаанд гарч байгаа “Believe” нь фенүүдэд нь ихээхэн хүлээлт үүсгэсэн цомог юм.
Анх Youtube сайтаар олонд танигдан, алдарт хүрсэн түүний алдар нэр богино хугацааных уу, удаан үргэлжилэх үү гэдэг дээр шүүмжлэгчид маргалддаг байсан билээ.
Одоо 18 настай Бибер твиттерийн 23 сая дагагч, фейсбүүкийн 44 сая шүтэн бишрэгчтэй, өнөө цагийн томоохон оддын нэг болсон байна.
Ц. Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ