Монгол хүүхэд гэмтээсэн хятад ажилтан хоригджээ

img

Налайх дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг “Топ” тоосгоны үйлдвэрийн хятад эзэд 16 настай Монгол хүүхдийн хөлийг хугартал зодож хүнд гэмтээсэн хэрэг гарсан билээ. Түүнийг зодсон БНХАУ-ын иргэн Лан Руижан-г эрүүгийн хуулийн 96.1-т зааснаар буюу бусдын бие махбодид  санаатай  гэмтэл учруулсан, хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан зааснаар буруутган шалгаж эхэлжээ. Сэжигтэн этгээдийг одоогоор  Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ