Олег Блохин: Английн хөлбөмбөгчид "том толгой" гаргадаг
Укрианы шигшээгийн дасгалжуулагч Олег Блохин англичуудыг шүүмжилжээ. Тэрбээр "Өрсөлдөгчдөө муулах нь тийм таатай хэрэг биш ч гэсэн англичуудын хувьд эв нэгдэл муутай, том толгой гаргадаг олон тоглогчидтой нь тэдний амжилтад сөргөөр нөлөөлдөг. Үүнийг би ч биш Фабио Капелло өөрөө хэлсэн шүү дээ. Манай багийн хувьд жинхэнэ багийн тоглолт үзүүлж чаддаг, тиймээс өнөө оройны тоглолтод бид нутаг нэгтнүүдээ гомдоохгүйн төлөө хичээх болно" хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ