Эрэгтэй элсний сагсчид хүрэл медаль хүртлээ
Азийн элсний спортын гуравдугаар их наадамд Монголын эрэгтэй, эмэгтэй элсний сагсчид оролцож буй. Эмэгтэй багийн хувьд бүсийн тоглолтод Хятадын багт 15 : 8 –аар хожигдож, Туркменстаныг 10 : 16, Мальдивын багийг 16 : 17 хожин бүсээсээ хоёроор гарсан. Харин Эрэгтэй баг Тайландын багт 6 : 4 хожигдон, Бутаныг 16 : 21, Катарыг 16 : 20 буулган авч бүсээсээ нэгээр шалгарсан тухай бид мэдээлж байсан. Хэдхэн хоромын өмнө эмэгтэй шигшээ баг финалд Филиппиний багтай учраа таарч 13:12-н харьцаатай ялагдаж дөрөвдүгээр байрт шалгарсан бол эрэгтэй шигшээ багийн тамирчид Энэтхэгийн шигшээ багийг 13:14 –өөр буулгаж Бангладешийн шигшээ багийг мөн л 13:16 –аар илүүрхэн хүрэл медалийн болзол хангажээ. Б.Баатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ