Дуу цахилгаантай бороо орно

img

Ихэнх нутгаар үүлшиж, бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор, говь, зүүн зүгийн нутгаар 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 854 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ