Өнөөдөр хулгана өдөр

img

Аргын тооллын зургадугаар сарын 20. Лхагва гараг.  Билгийн тооллын 1. Нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн наран 05.04 цагт мандаж 20.56 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ