ОУХМ Э.Халиунболд Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

img

Филиппиний Манилад болсон Мотоциклийн бартаат замын Ази тивийн аварга шалгаруулах шийдвэрлэх гараанд ОУХМ Э.Халиунболд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн байна. Энэ жил Тайландад гурван сар бэлтгэл сургуулилтаа хийсэн юм. Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд түрүүлж, хоёр дахь уралдаанд гурав, өнгөрөгч 10-р сард болсон гараанд дэд байрт шалгараад байсан юм. Ийнхүү ОУХМ Э.Халиунболд медалийн цуглуулгаа Азийн аваргын мөнгөн медалиар чимлээ. Тэрээр өнөөдөр 16 цагт эх орондоо ирэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ