
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалагт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж байна. Хоёр он дамжин шалгагдаж буй уг хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар болсон аж. Сануулахад, сэжигтэн С.Тунгалаг нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн нийт зардлын 80 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн, 2009-2010 онд хэвтэн эмчлүүлсэн гэх нийт 95 мянга орчим хүний 20 мянга гаруй хүнийх нь материал зөрчилтэй байсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс С.Тунгалагыг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ