Сэтгүүлчид уралдана

img

Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах олон улсын өдөр арванхоёрдугаар сарын 1-нд тохионо. Энэ өдрийг тохиолдуулан ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороо, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, Оюуны дархлаа ТББ-аас сонины сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдааныг энэ сарын 20-наас ирэх  арваннэгдүгээр сарын 25-ны хугацаанд зарлалаа. Уралдаанд оролцох бүтээл нь ХДХВ ба ДОХ-ын тухай үнэн, зөв мэдээллийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх арга замыг тайлбарлан ойлгуулах, нэгэнт халдвар авсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх хүмүүнлэг, иргэний зарчмыг баримтласан байх шаардлагатай гэнэ. Түүнчлэн ХДХВ ба ДОХ-ын талаар төр, засаг, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ямар ажил хийх нь зүйтэй болох талаар тодорхой санал дэвшүүлсэн, сайн дурын зөвлөгөө шинжилгээний ач холбогдлыг тайлбарлан таниулсан байх хэрэгтэй юм байна. Ур уралдаанд сэтгүүлчид хоёроос доошгүй бүтээлээр оролцох аж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ