
Нийслэлд хийгдэж байгаа зарим зам засвар, тохижилтын ажлыг наадмаас өмнө дуусгах үүрэг даалгаврыг хотын удирдлагуудаас холбогдох хүмүүс өгсөн.
Энэ дагуу зам засварын ажлууд явагдаж байгаа бөгөөд өнөөдөр гэхэд “Нарантуул” захын уулзварыг дөрвөн замын уулзвартай холбосон зам ашиглалтад орох юм байна.
Үүнээс гадна Сүхбаатарын талбайн баруун талын хоёр километр авто замын засварын ажил эхэлжээ.
“Наранбулаг Хан” ХХК-ийн хийж гүйцэтгэх энэхүү замын ажилд асфальт бетонон хучилт, гэрлэн дохио, борооны ус зайлуулах шугам,цахилгаан дулааны сүлжээ зэрэг иж бүрэн засвар шинэчлэл багтаж байгаа аж.
Тус замын ажил энэ сарын 15-наас арваннэгдүгээр сарын 10 хүртэл явагдах юм байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ