Хосни Мубарак клиник үхэлд оржээ
[caption id="attachment_113881" align="alignleft" width="324" caption="Шүүх хурлын үеэр"]
[/caption]
Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракын зүрх зогсож, клиник үхэлд орсон тухай Каираас албан ёсны мэдээлэл цацагдсан байна. Энэ талаар олон улсын мэдээллийн агентлагууд шуурхай дамжуулж байгаа бөгөөд Хосни Мубаракын шүүх хурал болж түүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн юм. Үүний дараахан түүний зүрх зогсож, шоронгоос цэргийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлжээ.
Мягмар гаригийн шөнө түүнийг клиник үхэлд орсон хэмээн үзэж байгаа аж.
Хосни Мубарак нь өдгөө 84 настай бөгөөд түүний эрүүл мэнд үхэл сэхлийн зааг дээр байгаа нь Египетийн тогтворгүй байгаа нийгэмд улам хурцадмал байдал үүсгэж болзошгүй байна.
Энэ сарын 2-нд шоронд хоригдсон түүний биеийн байдал муудаж байгаа гэсэн мэдээлэлд египетчүүд үл итгэсэн байдалтай, түүнийг өөр таатай нөхцөл рүү шилжүүлэх гэсэн оролдлого гэж үзэж байсан юм.
Цэргийн албаныхан хуучин даргадаа давуу, хөнгөлөлттэй байдал олгож байна гэж нийтээрээ сэжиглэж байжээ.
Ц. Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ