Кэти Перригийн хувцас
Хагас нүцгэн шахуу хувцаслалт сүүлийн үед дэлгэрэх боллоо. Эхлээд дуучин Женнифер Лопез өнгөрсөн долоо хоногт Панамд тоглох үеэрээ гялтганасан чимэглэлтэй биеийн өнгөтэй хувцас өмссөн. Тэгвэл энэ удаа Кэти Перри MuchMusic хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр ийм хувцас өмсчээ. “Wide Awake” дуугаа дуулахдаа авгалдайнаасаа гарч байгаа эрвээхэй болохоор ийм өмсгөл өмссөн гэнэ. Дараа нь Кэти далавчаа тайлж, шагналаа авах ёстой байлаа. Энэ үед асуудал үүссэн аж. Хувцас нь арай л нэвт гэрэлтсэн байсныг түүний царай цонхийсон байдлаас харж болохоор байв. Гэхдээ азаар, тэр хар хайрцагтай шагналаараа эмзэг хэсгүүдээ камернаас нуух боломжтой байсан байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ