
АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мягмар гаригт мэдээлснээр, Орос улс хангамж болон бие бүрэлдэхүүнээ ачсан гурван хөлөг онгоцыг Сири рүү илгээхээр бэлдэж байгаа хэмээжээ. Мягмар гаригийн өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Пентагоны төлөөлөгч ахмад Джон Кирби хэлэхдээ “Орос улс Сирийн боомт Тартус хот дахь тэнгисийн цэргийн бааз руу тус хангамжийг явуулж байгаа гэж АНУ үзэж байгаа.
Тэдгээр онгоц болон эд зүйлсийг Сири дэх бааз руугаа нөөцөө нэмэгдүүлэхээр зөөж байгаагаас өөр зорилгогүй гэдгээ оросын цэргийн хүчин мэдэгдсэн, бидэнд ч өөрөөр үзэх шалтгаан байхгүй, мөн Сири дэх оросын оршин суугчдыг заналхийлэх болсон, тиймээс энэ үйлдэл нь өөрсдийн хамгаалалтыг нэмэгдүүлэхээр хийж байгаа” хэмээн нэмэн тэмдэглэсэн байна.
Орос улс тэдгээр хөлөг онгоцыг Сирийн ерөнхийлөгч Башар Асадын засгийн газарт арми бүрдүүлж өгөхөд хэрэглэж байгаа эсэх талаар асуултууд урган гарсаар байсан. Ийм үйлдлийг олон улсын холбоод эсэргүүцэх билээ.
Эхний мэдээгээр Москва хоёр хөлөг онгоц илгээхээр бэлдэж байгаа гэж байсан бол, түүнээс илүү байгаа талаар албаныхан мэдээлж байна.
Арми бүрдүүлэхэд тусламж үзүүлсэн ямар ч үйлдлийг АНУ-ын тал хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.
“Бидний өмнө хэлж байсанчлан, Ассадын засгийн газар арми байгуулвал өөрсдийн ард түмэнд хохирол учруулж болзошгүй бөгөөд бид үүнийг тэвчихгүй” хэмээлээ.
Сири бол Оросын дундад азид үлдсэн сүүлийн холбоотон ба сүүлийн 40 жилийн турш оросын зэвсгийн үйлдвэрлэлийн томоохон үйлчлүүлэгч байсаар ирсэн юм. Мөн хүчирхийллээс нь болж Ассадын засгийн газарт олон улсын эдийн засгийн хориг тавихаас Орос улс хамгаалж байжээ.
Сөрөг талынхны хэлж байгаагаар Сирид 2011 оны гуравдугаар сараас эхэлсэн эсэргүүцлийн арга хэмжээнээс болж 14000 гаруй хүн нас барсан гэнэ. Гэхдээ мөргөлдөөний эсрэг явуулсан засгийн газрын арга хэмжээнээс үүдэн мөргөлдөөн зэвсэгт бослого болон хувирчээ.
Ц. Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ