
Өчигдөр дэлхийн томоохон хотуудын дарга нар Рио де Жанейро хотод цуглалаа. Тэд хүрээлэн буй орчны доройтол болон бохирдлын талаар хэлэлцэхээр цугласан юм.
Тус хотод дэлхийн 100 гаруй улсын удирдагчид ирэх НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн талаар хуралд бэлтгэж байх үеэр энэ хэлэлцүүлэг болсон билээ.
Хотын захирагч нарын үзэж байгаагаар 2030 он гэхэд хорт хийн ялгаруулалтыг тэрбум тонноор бууруулж болох аж.
Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг “Хотуудад шаардлагатай эрх мэдэл, хэрэгсэл, техник технологийг хангаж өгвөл бид ажлаа түргэсгэж, гүйцэтгэл сайжрах болно. Хотын дарга нарт зохих ёсны үүргийг өгч тогтвортой хөгжлийг бодит ажил болгох хэрэгтэй, эдгээр алхмыг яаралтай гүйцэтгэе” хэмээн Блумберг хэлжээ.
Ц. Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ