Цуврал хэлэлцүүгийн хаалт боллоо

img

“Эрүүл мэнд-Эрхэм баян” иргэдийн нээлттэй индэр, цуврал хэлэлцүүлэг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн найман удаа зохион байгуулагдаж, өчигдөр хаалтын ес дэх удаагийн хэлэлцүүлгийг өрнүүллээ. Нийт хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайдын зөвлөхүүд, эрдэмтэд судлаач, эмч мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн салбар зөвлөлүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцсон байсан юм. Тэд  эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа тодорхой асуудлуудыг хөндөн санал бодлоо солилцсон. Нийт найман удаагийн хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 1100 орчим хүн оролцож, 120 гаруй хүн асуулт асууж, санал бодлоо илэрхийлсэн байна. Мөн хэлэлцүүлэг бүрт зориулан санал авах хайрцагуудыг төв болон дүүрэг, өрхийн эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүдэд ажиллуулж, үйлчлүүлэгчдээс санал цуглуулан авч, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг салбарын үйл ажиллагаанд ажил хэрэг болгохоор болсон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ