
16 настай Ясир Лопез загасанд явах үеэрээ жадан буунд санамсаргүй оногдож, тархийг нь сүлбэсэн ослоос амьд үлдсэн байна.
Эмнэлгийн ажилтнуудын хэлж байгаагаар хүүгийн баруун нүдний дээгүүр 90 см урттай жад орж, тархиар нь нэвтлэн гарсан аж. Гурван цагийн турш үргэлжилсэн хагалгаанд орсон тэрбээр одоо орноосоо босч, ярьж чадаж байгаа гэнэ.
Эмч нарын хэлснээр хүү эмнэлэгт ирэхдээ сэрүүн байсан бөгөөд цочролд орсон байжээ.
Хүүд тайвшруулах тариа хийсний дараа компьютер–томографын шинжилгээнд оруулахын тулд жадыг тайрах хэрэгтэй болсон байна.
Тус ослын талаарх хүүгийн ой санамж арчигдсан аж.
Энэ сарын 8-нд Миами дахь гэрийнхээ ойролцоох нууранд сэлж байхад нь түүний найз жадан буугаа цэнэглэж байгаад санамсаргүй түүнийг буудсан байна. Түүний ой санамж болон тархи нь хэр зэрэг гэмтсэнийг эмч нар мэдэхгүй байгаа ч түүний биеийн байдал үүнээс дор байж болох байсныг хэллээ.
Тархин дундуураа жадаар хатгуулсан ч амьд үлдсэн нь гайхамшиг хэмээн эмч нар хэлж байна.
Ц. Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ