
Тегеран цөмийн хөтөлбөрийнхөө талаар хэлэлцээр хийхгүй бол Ираны эсрэг хийсэн эдийн засгийн хоригийг чангатгах болно хэмээн Францын талаас санууллаа.
Европын холбоо 7-р сарын 1-н гэхэд өмнө урьдчилан тохиролцсон нефтийн хоригоо бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн Францын гадаад хэргийн сайд Лоран Фабиус хэлсэн юм. Москвад болсон дэлхийн зургаан их гүрэн болон Ираны хоорондох хэлэлцээрийн дараа тэрбээр энэхүү мэдэгдлээ хийсэн байна.
Барууны орнууд Ираныг цөмийн зэвсгээ сайжруулах арга зам хайж байгаа хэмээн үзэж байгааг Тегеран эсэргүүцсэн юм.
Гэхдээ Иран барууны орнуудыг хоригоо цуцлахыг хүсч байна. Тус хоригт европын нефтийн хориг болон Ираны төв банкны эсрэг АНУ-ын арга хэмжээ зэрэг нь багтаж байгаа аж.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ