"Цөлжилт урлагт" үзэсгэлэн

img

“Шинэ үе урлаг” нийгэмлэгийн залуус саяхан Элсэн цунами үзэсгэлэнгээ нийтэд дэлгэсэн билээ. Тэгвэл энэ удаа тэд Цөлжилт урлагт хэрхэн нөлөөлж байгааг харуулсан сонирхолтой үзэсгэлэнгийн нээлтээ гаргахаар  шийджээ. Цөлжилтийн тухай сонирхолтой хэлбэрээр харуулсан дахин давтагдашгүй өвөрмөц уран бүтээлүүдийг дэлгэн харуулж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад олон нийтийг уриалахын зэрэгцээ татан оролцуулах боломжтой уг үзэсгэлэнд контемпорари урлагийн Видео Арт, Уран зураг, Өрөг /Инстолляци/, Фото арт, Перфоманс арт зэрэг орчин үеийн урлагийн голлох төрлүүдийг багтаасан хамтарсан төсөл хөтөлбөр, уран бүтээлчдийн workshop, хэлэлцүүлэг багтан цаашид ч уламжлал болгон зохион байгуулах юм.  Уг үзэсгэлэнд  Л.Энхбат, Н.Амарсайхан, В.Ундраа, Д.Батзориг, Ц.Ариунтөгс, Т.Энхболд, С.Зэсээ гэсэн долоон зураач уран  бүтээлээ дэлгэх юм. Цөлжилтийн талаархи  ганцхан жишээ дурьдахад манай орны хувьд 365 сум, суурин газрын 145 нь элсэнд дарагдаж цөлжилт эрчимжиж байна.   Нийт газар нутгийн 90 хувь  цөлжилтөд өртөх магадлал ихтэй, хуурай бүсэд оршдог, улс орны 45 хувь цөлөрхөг газар байдгаас 65,1 хувь нь  эрсэдэл ихтэйд тооцогддог, газрын ус доор байрлалтай, бага, жигд бус хур тунадас ордог, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, шороон зам хэт их гарсан зэрэг байгалийн болон хүний хүчин зүйлийн оролцоотой үүсч буй цөлжилтийн талаархи тоон мэдээлэл нь уг асуудлыг шийдвэрлэх шатанд нэгэнт хүргэжээ. Э.Сувд            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ