Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маргааш 330 мянган төгрөгийг олгоно

img

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаар  ахмад, настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох үлдэгдэл 670 мянган төгрөгөөс  330 мянгыг маргаашаас олгохоор шийдвэрлэжээ. Харин үлдсэн 340 мянган төгрөгийг татварын орлого бүрдэхээр олгоно гэсэн байна. Долоо хоногийн өмнө хуралдсан Засгийн газрын хуралдаанаар 670 мянган төгрөгийг зургадугаар сард багтаан олгоно гэж байсан  боловч санхүүгийн эх үүсвэрийн дутагдлын улмаас эхлээд 330 мянган төгрөгийг өгөхөөр шийдвэрлэсэн аж. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ