Хятадын Сина Вейбо сайт хураамжтай болно

img

Хятадын Твиттертэй адил хамгийн том бичил-блогийн сайт болох Сина Вейбо гишүүнчлэлийн хураамжаа танилцууллаа. Сарын 10 юань төлөөд 300 сая хэрэглэгч нь бусад сайтуудтай харьцуулахад аюулгүй байдал илүү өндөртэй, өөрсдөө хуудсаа тохируулж, мөн дуут илгээмж явуулах үйлчилгээг авах гэнэ.Нэгэн шинжээч үүнийг “зоримог үйлдэл” гэж үнэлжээ. Сина Вейбо сайт нийтдээ 15 VIP үйлчилгээ нэвтрүүлж байгаа гэнэ. Бээжин дэх нэгэн бизнесийн зөвлөхийн хэлснээр, хууль бус нийтлэлүүдийг шүүж, устгаж байх Засгийн газрын шаардлагаас үүдэн үнээ өсгөсөн аж. Ц.Мишээл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ