Деми Мур гэр бүлээ авч үлдэхээр шийдэв үү?

img

Хэвлэлээр нөхрийнх нь өөр бүсгүйтэй амрагласан тухай шуугиж, өнөөх бүсгүй эр нөхөртэй нь хамт байснаа илэн далангүй хүүрнэсэн ч гэсэн Деми Мур зургаан жил босгосон амьдралаа үрэн таран хийхийг хүсэхгүй байгаа бололтой. Өнгөрсөн амралтын өдөр Деми Мур 15 дүү нөхөр Эштон Катчерийнхаа хамт салхинд гарчээ. Хэвлэлийнхэн ч тэдний араас мөшгиж, хосыг хоорондоо хэрхэн харилцаж буйг удтал ажиглаад өө олоогүй ажээ. Үүнээс үндэслэн Деми Мурыг нөхрөө аль хэдийнэ уучилсан гэж дүгнэж эхэлсэн байна. Деми Мурын найз бүсгүйчүүд энэ явдлын талаар “Деми одоо 48 настай. Энэ насны эмэгтэй хүн амьдралаа дахиад шинээр эхлэх тун амаргүй. Тиймээс буруугаа хүлээж буй залуу нөхрөө уучилж, босгосон амьдралаа нураахгүй байх нь ухаалаг алхам” гэж тайлбарлах болсон юм. Үнэхээр ч хэвлэлээр тэднийг аль хэдийнэ салгачихаад Деми Мур нэг ч үг дуугарсангүй, салах өргөдлөө ч өгөөгүй байгаа билээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Деми улам л жоохон шиг болоод байна шүү, дүү нөхөртөө үеийнх охин юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэж ингэдэг байх. Ийм насны эмэгтэй хүнд ингэх нь хэцүү байх даа.
2011-12-10