Засгийн газарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэр гарлаа

img

Улсын Дээд шүүхэд Гол ус нууруудын нэгдсэн хөдөлгөөний нэхэмжлэлтэй, Засгийн газрын хариуцагчтай шүүх хурал  15 цаг 35 минутанд боллоо. Шүүх хуралд нэхэмжлэгчээр Гол ус нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр Г.Дашдэмбэрэл, хариуцагчаар Засгийн газрыг төлөөлж А.Сайнбаяр, шүүгчээр Б.Ундрах, А.Доржготов, Д.Тунгалаг, Ц.Амарсайхан, Т.Уранцэцэг нар оролцлоо. Шүүгч нар хэргийг хянан үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж, дээр нь нэмж засгийн газарт 2009 оны 7 дугаар сарын 16-нд батлагдсан урт нэртэй хууль, энэхүү хууль батлагдсантай холбогдон гарсан УИХ-ын 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Ингэснээр өнөөдрөөс эхлэн гурван сарын дотор Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагын кадастрын зургийг шинэчлэн гаргаж олон нийтэд танилцуулах ёстой бөгөөд кадастарт орсон байгууллага усны болон ойн сан бүрэлдэх эх газарт үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон тохиолдолд таван сарын дотор лицензийг цуцлаж үйл ажиллагааг нь бүрэн зогсоох ёстой боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

5 sar bas urt hugatsaa,shuud l shalgaad huuguuch
2011-10-21