Тулуз хотноо дахин буун дуу гарлаа

img

Францын Тулуз хотноо нэгэн зэвсэглэсэн этгээд банкинд дайран орж иргэдийг барьцаалсан хэрэг өчигдөр гарсан юм. Барьцаалагч этгээд өөрийгөө Аль Каида бүлэглэлтэй холбоо бүхий хэмээсэн бөгөөд терроризмтэй тэмцэх тусгай отрядын албан хаагчид долоон цаг банкийг бүслэн хаасны эцэст баривчилж чаджээ. Зэвсэгт этгээд дөрвөн хүн барьцаалсан ба нэгийг нь цагдаа удтал хэлэлцсэний эцэст суллуулж чадсан аж. Барьцаалагч их хэмжээний мөнгө нэхэж, өөрийнхөө гарт байгаа хүмүүсийг буудна хэмээн сүрдүүлж үе үе хий буудаж байжээ. Мөн түүнтэй холбоо барьсан хэлэлцэгч нарт өөрийгөө Аль Каидагийн гишүүн хэмээсэн байна. Эцэст нь барьцаалагч этгээдийг аюулгүй болгож баривчилж чадсан байна. Энэ оны эхээр буюу гуравдугаар сард мөн л Тулуз хотноо өөрийгөө Аль Каидагийн гишүүн хэмээгч 23 настай Мухамед Мера цуврал аллага үйлдэж эцэст нь цагдаа нарын бүслэлтэд амиа алдсан юм. Ийнхүү үүнтэй төстэй хэрэг Тулуз хотноо давтагдах шахлаа. Одоогоор гэмт этгээдийг хэн болох тухай мэдээллийг хараахан цагдаа нар олон нийтэд дэлгээгүй байна. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ