
Лондоны олимпод улсаа төлөөлөн оролцох баг, тамирчдын спортын иж бүрдэл хувцас авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Засгийн газрын хуралдааны төгсгөлд 2012 оны эхний хагас жилийн байдлаар хэчнээн ажлын байр бий болгосон бол жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжсэнийг хэлэлцсэн байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар 12 388 ажлын байр бий болжээ. Иргэдийг ажлын байраар хангаж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийт 67 төсөлд 9,5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ