Хамгийн өндөр өртөгтэй жүжигчин Кристен Стюарт

img

Залуу жүжигчдийн дэлгэцний анхны бүтээлд студиуд мөнгө төлөхдөө гар татдаг. Харин гурав, дөрөв дэх удаагаас энэ байдал өөрчлөгдөж эхэлдэг. Жүжигчин алдартай болж эхэлмэгц студиудууд хүссэн хүсээгүй өндөр үнэ төлөхөөс аргагүй болдог. Яг энэ шалтгаанаар Форбс сэтгүүлээс гаргадаг Холливиудын хамгийн өндөр өртөгтэй жүжигчдийн жагсаалтыг Кристен Стюарт тэргүүлжээ. “Бүрэнхий” кинонд Белла Своны дүрийг түүнээс өөр хүн бүтээж чадна гэж үү? Үгүй л болов уу. Учир нь тус дүрийг өөр жүжигчнээр соливол шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэнэ. Иймээс Кристен “Бүрэнхий” цувралын сүүлийн хоёр ангиудаас тус бүр 12,5 сая ам.доллар, мөн киноны ашгаас хүртэх гэрээ байгуулж чадсан юм. Түүний хамтран тоглогчид болох Роберт Паттинсон болон Тэйлор Лотнер нар ижилхэн хөлс авсан ч, Кристен энэ жил “Цасан гоо ба анчин” кинонд тоглосон учир илүү орлого олсон байна. Кристен 2011 оны таван сараас 2012 оны таван сарын хооронд нийт 34,5 сая ам.долларын орлоготой байжээ. Одоо 22 настай тэрбээр тус жагсаалтанд сүүлийн 16 жилд орсон хамгийн залуу жүжигчин юм. Өнгөрсөн жил Кристен Жулиа Робертстэй зэрэгцэн 5-р байрт орсон бол, энэ жил Жулиа 6-рт оржээ. Гэхдээ кино урлагт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс доогуур өртөгтэй хэвээр байна. Жагсаалтанд орсон топ 10 эмэгтэй жүжигчний орлого нийт 200 сая байсан бол топ 10 эрчүүдийнх нийт 361 сая ам.доллар байжээ. Ингээд топ тавыг танилцуулъя. Кристен Стюарт – 34,5 сая ам.доллар Камерон Диаз – 34 сая ам.доллар Сандра Буллок – 24 сая ам.доллар Анжелина Жоли – 20 сая ам.доллар Шарлиз Терон – 18 сая ам.доллар   Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ