Өнөөдөр нар хамгийн өндөр цэгт хүрнэ

img

Зуны туйл буюу хамгийн урт богино шөнө энэ долоо хоногт болно. Энэ өдөр зураан сарын 22-нд тохиодог байсан бол 2012 он өндөр жил тул өнөөдөр болж байгаа ажээ. Энэ өдөр 07 цаг 05 минутад Улаанбаатарын цагаар нар 66,5 градуст буюу хамгийн өндөр цэгт хүрэх аж. 60 градусын өргөрөг дээр цагаан шөнийн үе эхлэх ба туйлын орчим нар бүхэл өдрийн турш жаргахгүй гэнэ. Гаригуудаас Бархасбадь, Сугар, Тэнгэр ван, Далай ван өглөөгүүр ажиглагдах бол Ангараг Буд, Санчир гариг орой ажиглагдах юм байна. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ